Б.ЭНХБАЯР: Танхай жолооч нар Зөрчлийн хуулийг шүүмжилдэг
Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг Хууль зүйн байнгын хороо хэлэлцлээ.
Тус хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Зөрчлийн хууль гэдэг бол шинэ хууль биш. Энэ бол 30 жил мөрдөгдөж байгаа хууль. Ерээд онд л замын хөдөлгөөний дүрэм зөрчиж болохгүй гэдэг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль байсан. Харин энэ хариуцлагуудыг нэгтгээд 2015 онд батлаад 2017 онд буцаагдсаныг нь дахиж баталсан хууль. Энэ хууль санаачлагчид Зөрчлийн хууль гэж аймшгийн хууль гэсэн ойлголтыг өгсөн. Үүнээс үүдээд зарим иргэд Зөрчлийн хуулийг байхгүй болгох саналыг хэлдэг. Зөрчлийн хууль гэдэг бол нийгэмд дэг журмыг хамгаалах хууль. Хэрэв бид дэг журамгүй, сахилгагүй, дүрэмгүй амьдарна гэвэл, хүчингүй болгож болно. Гэтэл цагийн дараа Улаанбаатар хот нам зогсоно, хүмүүс согтуу, бичиг баримтгүйгээр хурд хэтрүүлээд амьдрах болж байна уу. Нийгэмд дэг журам хэрэгтэй, сахилгагүй хүмүүст хазаар хэрэгтэй. Зөрчлийн хуулийг гол шүүмжлээд байгаа нь танхай жолооч нар. Зөрчлийн хуульд тогтвортой мөрдөгдөж байж хүмүүсийн хувьд дадал, соёл болно” гэв.
URL: