Жагсагчид руу ус цацахаар авчирсан машин гурван тэрбум төгрөгийн үнэтэй
Өнгөрсөн шөнө үнийн өсөлтийг эсэргүүцэж шударга ёсыг шаардсан залуусийн жагсаалыг тараахаар тусгай хүчнийхэн төв талбайд цугласан.
Хүчний байгууллагын алба хаагчид автомашинуудаа эгнүүлэн зогсоож мөн нохдоо ч хүртэл авчирсан байв. Үүний дотор жагсаж буй иргэд руу ус цацахаар төлөвлөсөн байж болзошгүй нэгэн автомашин байв. Тус машины үнэ гурван тэрбум төгрөг юмсанж.
URL: