ЦЕГ: Шөнө албадлагын арга хэмжээ авч жагсаалыг тараасан, 19 иргэнийг саатуулсан
Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 7-ны өглөө эхэлсэн иргэдийн “Монголдоо сайхан амьдаръя” сайн дурын жагсаалыг шөнө дунд цагдаа нар хүчээр тарааж, жагсагчдыг баривчилсан тухай мэдээлэлд ЦЕГ-аас мэдээлэл өгч байна.
Нийслэлийн ЦЕГ-ын дарга Р.Отгонжаргал, “Өчигдрийн жагсаал албан ёсоор зөвшөөрөл авсан жагсаал байгаагүй. 18:00 цагийн үед Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар залуучуудтай уулзах үеэр жагсагчид ус, ундааны сав, талх шидэх зэрэг эсэргүүцэл үзүүлсэн. Энэ үед нэг эмэгтэйн тархи хагарсан. Жагсаал 19:00 цагийн үед бүтэц нь өөрчлөгдсөн. Өглөөний 10:00 цагаас хойш үзэл бодлоо илэрхийлсэн залуус шингэрсэн юм. Үзэл бодлын хувьд өөр төрлийн залуучууд орж ирж нийтийг турхирсан үйлдэл, үг хэллэг удаа дараа гаргаж эхэлсэн.
Сүүлдээ цагдаагийн байгууллагын алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэх, үйл ажиллагаанд саад учруулах, төрийн тусгай объект руу халдсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд олноор цуглаад байв. Их тэнгэрт очиж жагсаалаа үргэлжлүүлсэн юм.
Мөн цагдаагийн байгууллагын алба хаагчдын тархийг хагалсан. Ингээд урьдчилан сэргийлэх зорилгоор шөнийн 03:40 минутад албадлагын арга хэмжээ авч, жагсаалыг тараагаад байна. Эсэргүүцлийн ажиллагаа үзүүлсэн 20 иргэдийг саатуулсан. Тэндээс 18 иргэнийг эрүүлжүүлсэн” гэлээ.
URL: