Н.АЛТАНХУЯГ: Ажлын хэсэг байгуулдгийг болимоор байна
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “ УИХ-д тээвэр, ложистикийн асуудлыг нэг авч ярих хэрэгтэй байна. Өнгөрсөн долоо хоногийн чуулганд юмны үнэ өсөж, иргэдийн ахуй амьжиргаа их муудаж байна, Засгийн газар анхаарал тавиад Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд их хурал дээр орж ирээд яриач гэсэн. Засгийн газар гаргаж байгаа үнийн хөөрөгдлийг хазаарлах гэж оролдож байгаа бодлого зөв гэж бодож байна. Харин механизмаа их зөв яриарай, бэлэн мөнгө арай хэвлэхгүй байлгүй дээ. Агуулахын санхүүжүүлдэг улирлын шинж чанартай арга механизм байдаг. Нөөц бүрдүүлдэг шатахууныхаа сав, суулгыг нэмэгдүүлэх байдлаар тээвэр, ложистик уртасгах.
Бид нар Замын-Үүдэд ирсэн бараа 24 цагийн дараа Улаанбаатарт ирдэг асуудал, үнийг тогтвооржуулах хөтөлбөрийн хүрээнд хийж байсан.
Үнэ тогтворжуулна гэхээр хэдэн компани зээл өгөөд хаядаг юм биш. Хоёрдугаарт, УИХ-ын даргад хэлэхэд, би нэг Эрдэнэтийн үйлдвэрийн технологид тохирдоггүй овоолгыг ашиглах зорилгоор УИХ-ын тогтоолын төсөл өргөн барих гээд оочер хүлээгээд 21 хонож байна. УИХ-д хэлэлцсэн зүйл байхгүй байна. Тэгэхээр энэ тогтоолын төслийг өргөн барих цаг өгч болохгүй байна уу. Эрдэнэт хотод овоолго гэж байдаг. Үйлдвэр рүү гээ шууд оруулах гэхээр технологи нь таарахгүй, таардаг технологитой байж оруулна гээд овоолчихсон Хүдэрийн баяжмал байгаа. Гуравдугаарт, Хөгжлийн банкны асуудлыг хэлэхгүй бол байна. Үүнээс хойш ажлын хэсэг байгуулдгийг больмоор юм байна. Ажлын хэсгийн санал дүгнэлтэд гишүүний нэр юу ч байхгүй. Олон түмний өмнө МАН-ын гишүүдийн нэрийг уншиж байна. Гэм буруутай нь тогтоогдоогүй бол хэний ч буруутан гэж үздэггүй. УИХ-ын ажлын хэсэг улс орноо үймүүлэх ажлыг хийж байна. Тиймээс хянан шалгах төв хороогоо байгуулах ёстой” гэв.
URL: