Иргэн А насанд хүрээгүй 84 охиныг сүрдүүлж, бэлгийн харьцаанд орсон нь тогтоогджээ

675ac3af495f7036422cbfdcea662f03

Цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн гэмт хэргийн талаар Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Тэмүүлэн мэдээлэл өглөө.

Энэ үеэр цахим орчинд бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийн нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Улсын хэмжээнд 2015-2021 онд цахим орчинд хүүхдийн эсрэг гэмт хэрэг 101 бүртгэгдсэн байна.

Жишээ нь, Монгол Улсын иргэн А нь 2020 онд фэйсбүүкт хуурамч хаяг үүсгэн бага насын охидын хаяг руу найзын хүсэлт илгээх замаар нийт 84 бага болон өвсөр насны охидтой танилцаж, бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг илрүүлжээ.

Мөн бага насны хүүхдүүдийг хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан хэргээр удаа дараа ял шийтгэл авсан этгээд цахим орчинд шилжиж, бага насны хүүхдийг уруу татсан хэргийг илрүүлэн шалгаж байна.

Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавьж байхыг анхааруулж байна гэв.


URL: