Э.Бат-Үүл: Бид үйл хэргийнхээ төлөө газрын доороос ч тэмцэж босдог нам шүү

Э.Бат-Үүл: Бид үйл хэргийнхээ төлөө газрын доороос ч тэмцэж босдог нам шүү

Э.Бат-Үүл болон АН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Э.Бат-Үүл: “ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний Украин руу хийж буй дайн бол ардчилалд зарласан дайн. Энэ үйл явдлын дараахан АН-д хандаж ОХУ-ын Элчин сайдын яамнаас гаргасан мэдэгдэл үүнийг нотолно. Манай намыг хоёр дахь Украин шиг үзэж буй бүдүүлэг явдал гарсан.

Бидний өмнө томоохон сорилт байна. Зөвлөлтийн үеийн колоничлолын сэтгэлгээнээс салаагүй олон хүн байгаа юм. Украин гэдэг жижиг орон руу их гүрэн түрэмгийлж байгааг хараад манай улсад ийм зүйл болбол яах вэ гэдгийг бодох хэрэгтэй. 32 жилийн турш төрд, шоронд, гудамжинд ч ардчиллын төлөө тэмцэж ирсэн.

Үйл хэргийнхээ төлөө бид газрын доороос ч тэмцэж босдог нам шүү гэдгийг хэлмээр байна” гэлээ.


URL: