“АН-ын үе үеийн лидерүүд бусдын гарт амиа алддаг учир тагнуулын мэдээллийг АН эмзэг хүлээн авч байна”
ТЕГ-ын мэдээлэлтэй холбогдуулан АН-аас мэдээлэл хийлээ.
АН-ын хуулийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү “АН өнөөдрийн тагнуулын мэдээллийг маш эмзэг хүлээн авч байгаа. Учир нь АН-ын үе үеийн лидерүүд бусдын гарт амиа алддаг. Жишээ нь, Санжаасүрэнгийн Зориг, Наранцацралт, Гаваагийн Батхүү гэх мэт. Хэрвээ Г.Батхүү агсан амьд сэрүүн, улстөрдөө байсан бол АН өнөөдрийн ийм байдалд хүрч, хагарч бутрах байсан уу. Тэгэхээр энэ хүн хэнд гай болж байсан бэ гэдгийг бодох цаг болсон.
Үнийн өсөлт гэх мэтчилэн эрх баригч нам маш хариуцлагагүй байгаагаас болж ард түмэн бухимдалтай байна. ТЕГ өнөөдөр ТАТАТУНГАА хийчихлээ. Ямар улстөрчид рүү завдахаар бэлтгэж байсан юм. Энэ мэдээллийг олон нийтэд ил гаргах цаг нь болсон” гэв.
URL: