ТЕГ: Тэдний цуглуулсан буунууд дотор өмгөөлөгч Баасанцогтын буу байсан учраас түүнийг баривчилсан

Тагнуулын Ерөнхий Газраас зэвсэгт этгээдүүдийг баривчилсан талаар мэдээлэл хийж байна.

ТЕГ-ын олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр “Тагнуулын байгууллагаас шалгаж буй зарим хэргүүдийн талаар мэдээлэл өгье. Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлд зааснаас иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй гэж заасан.

Тэгвэл энэхүү эдлэх эрхийн хүрээнд иргэдийн зохион байгуулж буй жагсаал цуглааны үеэр хүний эрүүл мэнд амь насанд халдаж, үймээн самуун өдөөн хатгах турхирах зорилготой зохион байгуулалттай этгээдүүдийг тагнуулын байгууллага шалгаж байна.

Тодруулбал, тагнуулын байгууллага Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлд заасан экстремист үйл ажиллагаа явуулах гэмт хэрэг үйлдэхээр хувилдсан байсан.

Жагсаалын үеэр нэр бүхий улстөрчдийн амь насанд халдах, улсын онц чухал объект эзлэн авахаар төлөвлөсөн нь гүйцэтгэх ажиллагааны үеэр илэрсэн. Тэдний цуглуулсан буунууд дотор өмгөөлөгч Баасанцогтын буу байсан учраас түүнийг баривчилсан гэв.


URL: