Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар нийгэм, эдийн засгийн талаар мэдэгдэл хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, олон улсын хурцадмал байдлаас үүдэлтэй хямралын үед авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар Засгийн газарт чиглэл өгөх, мөн зарлиг гаргаж байгаа аж.

Ерөнхийлөгчийг зарлигийг өнөөдөр 11.00 цагт ЕТГ-аас танилцуулахаар болжээ.

Мөн үргэлжлүүлэн 12.00 цагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард түмэндээ хандан гол нэрийн бараа бүтээгдэхүүн болох мах, гурил, шатахууны үнийг тогтворжуулах тухай хуулийн төсөл болон хямралын үед авч хэрэгжүүлэх бодлогоо ард түмэндээ нээлттэй мэдээлж, танилцуулах юм байна.

 


URL: