Германы иргэн коронавирусийн эсрэг вакцин 90 удаа тариулжээ

O-que-voce-precisa-saber-sobre-o-surto-de-gripe-H3N2-facebook
Вакцины гэрчилгээг бусдад худалдаж, ашиг олох зорилгоор Герман улсын иргэн коронавирусийн эсрэг вакциныг олон удаа тариулжээ. Магдебург хотын 60 настай оршин суугч тэрээр Германы зүүн бүсийн Саксони мужийн дархлаажуулалтын цэгүүдэд нийтдээ 90 тун вакцин тариулсан байна. Хамгийн сүүлд түүнийг Эйленбург хотын дархлаажуулалтын төвд хоёр өдөр дараалан вакцин тариулах гэж ирэхэд нь цагдаа нар баривчилжээ. Түүнийг одоо вакцины гэрчилгээг зөвшөөрөлгүй авсан, хуурамч бичиг баримт үйлдсэн хэрэгт буруутган шалгаж байгаа юм.

Германы иргэдийн зарим хэсэг нь коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдахыг хүсэхгүй байгаа ч вакцины гэрчилгээтэй болох сонирхол өндөр байдаг. Учир нь вакцины гэрчилгээтэй хүмүүст олон нийтийн үйлчилгээний газруудаар нэвтрэх эрх олгодог аж. Иймээс энэхүү төрлийн гэмт хэрэг гарахад нөлөөлж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар Герман улс цар тахалтай холбоотой олон хорио цээрийн арга хэмжээнүүдээ цуцалсан бөгөөд амны хаалт зүүх шаардлагыг үлдээсэн юм. Мөн иргэдийн дунд явуулсан санал асуулгад оролцогчдын 63 хувь нь олон нийтийн газарт сайн дураараа амны хаалт зүүх бодолтойгоо илэрхийлсэн бол 29 хувь нь зүүхгүй гэж хариулжээ.


URL: