Дунд ангийн сурагч эксковаторт дайруулан газар дээрээ нас барчээ
Өнөөдөр 11 цагийн үед БЗД-ийн нутаг дэвсгэрт Амгалангийн автобусны буудлын урд бага насны хүүхэд эксковаторт дайруулжээ.
Дуудлагын дагуу цагдаагийн газраас мөрлөн шалгах ажиллагаа явагдаж байна. Урьдчилсан байдлаар осолд өртсөн хүүхэд 7-р ангийн сурагч байсан нь тогтоогдсон ба ослын улмаас хүүхэд газар дээрээ нас баржээ.
URL: