Өнөөдрөөс ОХУ-аас элсэн чихэр, үр тариа авч гарахыг хориглолоо
ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр Орос-Монголын хилийн автозамын боомтоор хорио цээрийн хязгаарлалтгүй зорчих болж, хилийн зурвасыг өнөөдрөөс нээхээр болсон.
Гэвч Буриад улсын Гаалийн албанаас Монгол Улсад зорчих иргэдэд зориулан тусдаа шинэ журам баталжээ. Иймд зарим ангиллын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-аас экспортлохыг түр хугацаагаар хязгаарласан байна.
Монгол иргэдийн хувьд элсэн чихэр, буудай, улаан буудай, хөх тарианы холимог, хөх тариа, арвай, эрдэнэ шиш ОХУ-аас экспортлохыг хориглосон. Энэ хязгаарлалт хувийн хэрэгцээнд зориулж гаргах бараанд мөн хамаарна. Үр тарианы экспортын хориг энэ оны зургадугаар сарын 30 хүртэл, харин элсэн чихрийнх наймдугаар сарын 31 хүртэл үргэлжилнэ гэж мэдэгджээ.
URL: