Машин ачилтын үнийг 60 мянган төгрөг хэвээр нь үлдээлээ

Машин ачилтын үнийг 60 мянган төгрөг хэвээр нь үлдээлээ

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар автомашин ачилтын төлбөр 60 мянгыг 100 мянга, авто зогсоолын төлбөрийг 2000-3000 төгрөг болгон нэмэгдүүлэх саналаа НИТХ-ын даргад өргөн барьсан.

Энэ нь иргэдийн дургүйцлийг ихээхэн хүргээд байсан юм. Тэгвэл тус асуудлыг гуравдугаар сарын 24-нд НИТХ-аар хэлэлцэж дэмжээгүй бөгөөд улмаар автомашин ачилтын төлбөр 60 мянга хэвээрээ үлдэж байна. Уг төсөл нь Улаанбаатар хот дахь авто зогсоолыг 3 байршилд хувааж бүсчлэлээс хамааран зогсоолын төлбөрийг ялгавартай тогтоох байсан юм.


URL: