Япон улс ОХУ-аас байгалийн хий рублиэр авахгүй байхыг компаниудаасаа хүснэ

Япон улс ОХУ-аас байгалийн хий рублиэр авахгүй байхыг компаниудаасаа хүснэ

Хироказу Мацуно.

Японы улс байгалийн хийн төлбөрийг рублиар хийх ОХУ-ын шаардлагыг биелүүлэхгүй байхыг компаниуддаа уриалжээ. Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Хироказу Мацуно өнөөдөр энэ талаар мэдэгдлээ. ОХУ “найрсаг бус харилцаатай” 48 улсад эрчим хүчний бүтээгдэхүүн худалдахдаа төлбөрийг рублиар авах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан юм. Үүний дараа Японы парламент уг асуудлаар тусгай хуралдаан зарласан бөгөөд Сангийн сайд Шуничи Сузуки Москвагийн уг шийдвэрийг маш хачирхаж байгаагаа илэрхийлсэн юм.

Япон улс ОХУ-ын эсрэг хоригт нэгдсэн бөгөөд банкны активыг царцаах, SWIFT олон улсын төлбөрийн системээс хасах, газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийн экспортыг зогссох гэх мэтээр хамгийн хатуу арга хэмжээг авч ажиллаж байгаа юм.


URL: