Эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийн холбогдсон хэргийг мэдээлэхээ больжээ
Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна гэсэн доорх зураг бүхий мэдээлэл цахим орчинд цацагдаж, тус мэдээлэлд хоёр хүүхдийн нэрийг ил зарлалаа гэж олон нийт эгдүүцэн цагдаагийн байгууллагыг буруутган бухимдлаа илэрхийлж байна.
Харин энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас дараах тайлбарыг өглөө.
“Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа иргэдийн мэдээллийг “ЦЕГ-аас Эрэн Сурвалжилж Байгаа Хүмүүс” гэх фейсбүүк хуудаснаас түгээдэггүй бөгөөд доорх хуудас нь албан ёсны бус хуурамч хаяг болно.
Иймд иргэд та бүхэн фейсбүүк орчинд Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвийн хуудас болон бусад баталгаат эх сурвалжаас мэдээлэл авч байхыг анхааруулж байна” гэлээ.
Тэгвэл “ЦЕГ-аас Эрэн Сурвалжилж Байгаа Хүмүүс” гэх фейсбүүк хуудсаас доорх хариу тайлбарыг хийсэн байна. Мөн “Цагдаагийн асап сан гэрч хохирогчийг хамгаалах үүднээс хэргийн утга бичихгүй болсон байна. Эрэн сурвалжилж байгаа хүнээ зургийг нэртэй нь зарлаж байхаар болсон байна” гэжээ.
Ямартай ч дээрх эрэн сурвалжилж буй зарлал одоо ч цахим орчинд байсаар байгааг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс анхаарна биз ээ.
URL: