Жүжигчин Уилл Смит анх удаа Оскарын шагнал хүртлээ

Жүжигчин Уилл Смит анх удаа Оскарын шагнал хүртлээ

Холливүүдийн алдарт жүжигчин Уилл Смит Лос-Анжелес хотноо болж буй Америкийн кино академийн наадмаас “Ричард хаан” киногоороо Оскарын шилдэг эрэгтэй дүрийн анхны шагналаа хүртлээ.

Тус номинацид “Being the Ricardos” киногоороо Хавьер Бардем, “Power of the dog” киногоороо Бенедикт Камбербэтч, “Tick, Tick… Boom!” киногоор Эндрю Гарфилд нар нэр дэвшсэн. Мөн жүжигчин Дензел Вашингтон, “The Tragedy of Macbeth” киногоороо мөн нэр дэвшсэн юм.

Уилл Смит шагналаа гардан аваад сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй нулимс унаган үг хэлэхдээ Крис Рокийг цохисондоо уучлалт гуйжээ. “Ричард хаан” кинонд Уилл Смит алдарт теннисчин Серена Уиллиамс болон Венус Уиллиамс нарын аавын дүрд тоглосон байна.

Тэрээр “Би академиас уучлалт гуйж байна… Би нэр дэвшсэн бүх нөхдөөсөө уучлалт гуймаар байна” гэжээ. “Би яг л /өөрийн дүр Ричард Уиллиамс шиг/ галзуу аав шиг харагдаж байна. Гэхдээ хайр таныг галзуу зүйл хийхэд хүргэдэг.” гэв.

Тэрээр Ричард Уиллиамс гэр бүлээ хамгаалж, өсгөж хүмүүжүүлж байсан шиг би ч бас хамтран жүжигчдээ “хамгаалж” байсан гэжээ.

Уилл Смит өмнө нь “Аli” болон “Pursuit of Happyness” киногоороо шилдэг эрэгтэй дүрд нэр дэвшиж байсан юм.


URL: