Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар өөртөө Ажлын хэсэг байгуулж, өөрөө баталжээ

16d3a2dc2f31cc733dec57b2acc92ab4УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын хууль бус үйлдлүүд ар араасаа илэрч, Төрийн ордонд их л уур, уцаартай хүн явдаг болсон гэнэ. Саяхан л гэхэд баруун аймгаар өөрийнх нь хууль бус үйлдлийн талаар сурвалжилга хийж ирсэн сэтгүүлчийг чимхсэн гээд, өнөөх нь ч хөхөрсөн гээд хэсэг бөөн юм болов. Иргэдээ төлөөлж УИХ-д гарсан хүн сэтгүүлчийн биед халдсан гээд энэ асуудал нь даамжрах бололтой.

            Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын хууль бус үйлдлүүдтэй холбоотой өөр нэг ноцтой баримт гарч ирлээ. Ч.Хүрэлбаатар өнгөрсөн оны сүүлээр Монголбанк руу ажлын хэсгийн удирдамж илгээсэн байна. “Банкны тухай хууль, банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай тухайн хуулиудын хэрэгжилтийг хянан шалгаж, арилжааны банкуудад байршиж байгаа иргэн, аж ахуйн нэгж, төрийн мөнгөн хөрөнгийг эрсдэлээс хамгаалах талаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн удирдамж” гэж гарчиглан Ажлын хэсгийн удирдамжийг УИХ-ын тамга бүхий өөрийн гарын үсгээр баталжээ.

Ажлын хэсгийг чиглэлийг тодорхойлохдоо арилжааны банканд байрлаж байгаа иргэн ААН, төрийн мөнгөн хөрөнгийн баримттай танилцах, Хаан банкны хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, холбогдох баримттай танилцах, Ариг, ҮХО, Капитал, Капитрон, Чингис хаан банкуудад нөхцөлт удирдлага хэрэгжүүлсэн үр дүнтэй танилцах зэрэг мэдээллийг “шаардсан” байх юм. Удирдамж нь албан тоотгүйн дээр УИХ-ын даргаас болон Эдийн засгийн байнгын хорооноос томилсон гэх  тушаалгүй зөвхөн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын баталсан уг Ажлын хэсэг Монголбанкны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна.

https://ergelt.mn/news/1/single/19501


URL: