S4 хамтлаг Битбоксчин Баачкатай хамтарч алдарт Queen хамтлагийн дууг коверложээ

f56f4ccf61364a75723f6a92b83f54f5Поп акапелла урсгалаар уран бүтээлээ туурвидаг S4 хамтлагийн залуус уран бүтээлээ тасралтгүй туурвисаар явна. Энэ удаад тэд Битбоксчин Баачкатай хамтарч алдарт Queen хамтлагийн ‘Bohemian Rhapsody’ дууг коверложээ. 
Уг дууг Queen хамтлагийн Фрэдди Мэркүри зохиосон  юм. Энэхүү дуу нь 1975, 1991 оны их Британийн дан дууны чартыг олон долоо хоногийн турш тэргүүлж байсан түүхтэй.
‘Bohemian Rhapsody’ дууг Pentatonix хамтлагийн найруулгаар S4 хамтлаг Битбоксчин Баачка нар коверлосон нь олноос магтаалын үгсийг харамгүй сонсоод байна.


URL: