“Хөшигийн хөндийд казино байгуулах л хэрэгтэй, Монгол хүнээ оруулахгүй байхад болно”

“Хөшигийн хөндийд казино байгуулах л хэрэгтэй, Монгол хүнээ оруулахгүй байхад болно”

Яармагт байрлах НЗДТГ-ын шинэ байранд “Хот, хөдөөгийн сэргэлт” хэлэлцүүлэг болж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Өмнө нь хийсэн хот төлөвлөлт дээр ямар алдаа хийснээ хүлээн зөвшөөрөх ёстой. Байшин барилга төвтэй, төлөвлөлт хийсэн. Гэр хорооллын концепц дээр АН анхнаасаа өөр байр суурьтай байсан. Яндангүй байж утаа буурдаг. Алдаа дутагдлаа зөв ойлгох ёстой. Улаанбаатар хотын ойролцоох газруудыг чөлөөт бүс болгох асуудлыг ярьж байна.

УИХ-ын чуулганаар Хөшигийн хөндийг чөлөөт бүс болгох тухай асуудал орсон. Асуудлыг харахад нөгөөд л хуучин хууль, хуучин аргаараа явж байгаа харагдсан. Гэтэл дэлхий ертөнц шал өөр болсон. Тусгай бүсүүдийг байгуулж байна. Дубайд гэхэд санхүүгийн тусгай бүс байна. Энэ тусгай бүсүүдийн байгуулахгүй бол зүгээр нэг чөлөөт бүс байгуулаад бүтэхгүй.

Харин Хөшигийн хөндийд казино байгуулах санал дээр бол байгуулах л хэрэгтэй. Гэхдээ манайхны болгоомжилдог юм нь Монгол хүн ороод хамаг юм аа алдчихна гэж ойлгодог. Монгол хүнээ оруулахгүй байж болно шүү дээ” гэв.


URL: