Оюутолгойд ажилладаг Герман иргэн амралтын байрандаа нас баржээ

Media_Release_Central_Heating_Plant_2

Оюутолгой компанийн ажилтан Герман улсын иргэн амралтын байрандаа нас баржээ.

Тодруулбал, Энэ сарын 23-ны өдөр ХАБ-ын мэргэжилтэн, эрэгтэй нас барсан байдалтай олдсон байна. Тус хэргийг одоогоор Өмнөговь аймгийн Ханбогд сумын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэв.

Талийгаач нь жи си ар гүний уурхайн компанид ажилладаг байсан ба “Манлай” гэх кэмп буюу амралтын байранд нас барсан байдалтай олдсон гэх мэдээлэл байна.

Оюутолгой ХХК-ийн Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Ганзориг хэвлэлд өгсөн тайлбартаа “Манай ажилтан нас барсан хэрэг гарсан нь үнэн. Цагдаагийн байгууллага дээр нас барсан шалтгааныг тодруулах шинжилгээ хийгдэж байгаа байх, хариу нь гараагүй. Хувь хүнтэй холбоотой асуудлыг манайхаас өгөх боломжгүй байна. Компанийн зүгээс анхнаас мэдээд ар гэрийнхэнд нь дэмжлэг үзүүлээд явж байгаа” гэжээ.


URL: