Өндрөөс унахаар завдсан иргэнийг аюулгүй буулгажээ

Өндрөөс унахаар завдсан иргэнийг аюулгүй буулгажээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрладаг “Тайм тоуер” хотхоны зургаан давхрын цонхоор хүн үсрэх гэж байна гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн аврах 105 дугаар ангийн алба хаагчид очиход тус байрны оршин суугч иргэн 42 настай эрэгтэй нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж гэр бүлийнхэнтэйгээ маргалдан, гэрийнхээ цонхоор үсрэх гэж байсныг аварчээ. Түүнийг дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна.


URL: