Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг Америк орныг зорилоо
“Токио-2020” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг жүдо бөхөөс зодог тайлж, мэргэжлийн рингэнд гарахаа зарласан нь саяхан. Тэрбээр өнгөрсөн аравдугаар сараас тулааны бэлтгэлдээ орсон бөгөөд зодог тайлж буйгаа өнгөрсөн нэгдүгээр сарын 15-нд албан ёсоор зарлаад “Бүтэн 16 жил жүдо бөхөөр хичээллээд сайхан хамт олонтой боллоо. Үүнээс хойш холимог тулааны UFC холбоонд тулалдахаар болсон. Тун удахгүй та бүхэндээ аваргын бүсийг авч ирнэ” хэмээн амласан байдаг.
Тэгвэл өнөөдөр М.Уранцэцэг UFC-гийн эхний тулаанаа хийхээр алсын Америк орныг зорилоо.
URL: