“Гэр хорооллын 100 га газарт 10,000 айлын эрчим хүчний хэмнэлттэй орон сууц барих төслийг долоон жилийн хугацаанд хэрэгжүүлнэ”
“Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”-ийн Төслийн удирдах хороо хуралдлаа.
Төслийн удирдах хорооны хуралдаанаар нийт долоон асуудлыг хэлэлцэв. Тодруулбал, төслийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төслийн худалдан авах ажлын төлөвлөгөө, төсөл хэрэгжих байршлыг тодорхойлон батлуулах зэрэг асуудлыг баталлаа.
“Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл” нь Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сан болон Өндөр технологийн сангийн санхүүжилтээр 2020 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд гэр хорооллын 100 га газарт 10,000 айлын эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бүхий эко хорооллыг байгуулах бөгөөд нийт долоон жилийн хугацаанд хэрэгжих юм байна.
URL: