Согтуурсан үедээ өвчтөнөө зодсон гэх эмчийн хэргийг Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна
Өнгөрөгч гуравдугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч согтуурсан үедээ өвчтөнөө сэхээнд ортол зодсон гэх мэдээлэл цацагдсан.
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад хэрэгт Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг хийж байгаа бөгөөд одоогийн байдлаар шинжээчийн дүгнэлт гараагүй буюу гэмтлийн зэрэг тодорхой болоогүй байгаа гэх мэдээллийг өглөө. Дүгнэлт гарсны дараагаар зөрчлийн хэрэг үү аль эсвэл гэмт хэргийн шинжтэй үйлдэл үү гэдэг нь тодорхой болох юм.
URL: