Дэлгүүрийн худалдагчийг хутга тулган дээрэмджээ
Цагдаагийн байгууллагад 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрийн худалдагчид хутга тулган дээрэмдсэн” гэх дуудлага мэдээлэл иржээ.
Дуудлагын дагуу НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, БЗД, СХД цагдаагийн газрын алба хаагчид гэмт этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж дээрх гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй 20 настай эрэгтэй Д, 22 настай эрэгтэй Б нар Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байх үед нь дайчлан баривчилсан байна.
URL: