Л.Энх-Амгалан сайдаа Хөгжлийн банкнаас авсан 9,1 тэрбум төгрөгийн зээлээ төл

Л.Энх-Амгалан сайдаа Хөгжлийн банкнаас авсан 9,1 тэрбум төгрөгийн зээлээ төл

БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан нохой муурын тэжээл боловсруулна хэмээн Хөгжлийн банкнаас 9.1 тэрбумын зээлийг Монгeма компаниар авчээ. Харин муур нохойн тэжээл боловсруулна хэмээн зээл авсан “Монгема” компани Хөгжлийн банкнаас 2017 онд 9.1 тэрбум төгрөгийн зээл авсанаа одоо болтол төлөөгүй байна. Гэтэл энэ компанийн ард, “нууц эзэн” нь хэн байдаг гээч???Шударгын туйл, сошиал самраач, БСШУ-ын сайд Л.Энх-Амгалан гэгч “Монгема”-иар 9.1 тэрбумын зээл авсан байгаа юм. Түүнчлэн “Монгeма” компани Дамбалын Лхагвадорж гэгчийн нэр дээр бүртгэлтэй. Дамбалын Лхагвадорж нь “М Си Эс Хотел” компанийн хамтран эзэмшигч.

Л.Энх-Амгалан нь “М Си Эс” компанийн захирлаар ажиллаж байгаад улс төрд орж, УИХ-ын гишүүн болсон. Хөгжлийн банкаас 9.1 тэрбум төгрөгийн зээл авсан “Монгема” компанийн 55 хувийг Л.Энх-Амгалан сайдын эхнэр М.Сэржмядагийн эзэмшил “Интергрупп интернэшнл ” компани эзэмшдэг. Ингээд чих худалч, нүд үнэнч гэдэг болж, үнэнд гүйцэгдсэн Л.Энх-Амгалан “түмний хөрөнгөөс хулгайлдаггүй” хэмээн худлаа чалчихаа болино уу. БСШУ-ны сайдын албан тушаалын хаялга, эхнэрийн хормойнд нуусан их хэмжээний зээл… Л.Энх-Амгалан сайдаа, өөрөө бусдын боломжийг хулгайлан хамаарал бүхий компаниараа зээл авчихаад одоо болтол төлөөгүй байгаа чинь хэр шударга юм вэ.

Хариу өгнө үү!!!!


URL: