ШҮҮГДЭГЧ Г.АЛТАН НАС БАРСАН ТУЛ ТҮҮНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖЭЭ
“Жаст групп”-ын захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр 10.00 цагт товложээ.
Гэвч шүүгдэгч Э.Сүрэн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй, шүүгдэгч Г.Алтан нас барсантай холбоотой түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Үүнтэй холбогдуулан оролцогч нарын гомдол гаргах эрхийг хангах зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулж, дараагийн шүүх хуралдааныг жич товлохоор тогтов.
Шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар
URL: