Бейсболын цохиур барьж танхайрсан этгээдийг торгожээ
Гуравдугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зорчиж явсан Приус-30 маркийн автомашины жолооч, зорчигч нар Машиныхаа цонхоор хог хаялаа хэмээн шаардлага тавьсан жолоочийг бейсболын цохиураар зодож, танхайрсан хэрэг гарсан.
Тэгвэл тус хэрэгт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс холбогдогч нарт тус бүр 100 нэгжтэй тэнцэх торгох шийтгэл оногдуулсан байна.
URL: