“Meta” Австралийн сонгуулийн өмнө худал мэдээллийг хянах хүрээнд санхүүжилт олгоно

15-11Технологийн томоохон компаниудын нэг “Meta” Австралийн сонгуулийн өмнө худал мэдээлэлд хяналт тавих чиглэлд санхүүжилт олгохоор болсон байна.

Тодруулбал: сонгуулийн үеэр буруу ташаа эсвэл сөрөг агуулга бүхий контентын тархалтыг бууруулах зорилгоор баримт мэдээлэл нягтлах ажлууд хийх юм байна.

Тус компани Австралийн Мельбурн хотын Технологийн их сургуулийн судлаачидтай хамтран энэ сарын 21-нээс эхлэн баримт нягтлах ажлыг явуулахаар болсныг “Meta” компанийн Австрали дахь бодлого хариуцсан тэргүүн Жош Махин мэдээллээ.

Платформ дээрх контентуудыг нягталсны төлөө тус их сургууль нэг удаагийн төлбөр авах юм байна. Хэр хэмжээний төлбөр авах тухайд “Meta” мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Б.Аззаяа

Bloomberg Tv


URL: