Л.Халтар сайд “мэхт мэхэндээ” гэдгийн үлгэр болов уу
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын ээлжит хуралдааны дараа хэвлэлийн хурал хийж, танхимынхаа хамгийн “бүтэлгүй” сайдыг суудлаас нь буулгах болсон тухай мэдээллийг хийхээр болжээ.
Учир нь Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар 03 сарын 15-нд Зүүнбаянгийн төмөр замыг ашиглалтад оруулж, тээвэрлэлтийг эхлүүлнэ, тэгж чадахгүй бол ажлаа өгнө гэдэг мэдээлэл хийсэн. Гэтэл сайдын суудалдаа шунасан тэрбээр Оюутолгойгоос 300 гаруй км хол газар автомашинаар зэсийн баяжмал зөөж, Улсын комисс хүлээж аваагүй Зүүнбаянгийн төмөр замд хүргэн, тэндээсээ УБТЗ-ын гол магистралаар Замын-Үүд хүргэсэн байна. Энэ нь төрийн өмч хөрөнгийг үргүй шамшигдуулсан, эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.
Хэдийгээр уг төмөр замын 128 км-т нь техникийн комисс ажиллаж, хэд хэдэн дутуу ажлаа дуусгах үүрэг өгч, тэдгээр үүрэг даалгаврыг хийж дуусгасны дараа Улсын комисс ажиллуулахаар тогтсон ч улсын ажлыг хууль, дүрэм журам, зарчмын дагуу явуулсангүй. ТиймээсТавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын үйл ажиллагаа нээгдсэн гэх зэргээр худал мэдээллээр Засгийн газрын гишүүд, иргэд олон нийтийг төөрөгдүүлсэнЗам, тээврийн сайдаа суудлаас нь буулгахаар Ерөнхий сайд хэвлэлийн хурал хийхээр зэхэж байгаа гэнэ.
“Мэхт мэхэндээ” гэгчийн үлгэрээр ямар ч аргаар хамаагүй хэлсэн үгэндээ хүрсэн мэтээр Засгийн газрын гишүүд болон олон нийтийг төөрөгдүүлж, сайдын зөөлөн сэнтийдээ шигдэн үлдэх гэсэн ЗТХ-ийн сайд Л.Халтарын үйлдэл илчлэгдэж, огцрох нөхцөлөө өөрөө бүрдүүлчихлээ гэж салбарын учир мэдэх хүмүүс жиг жуг гэлцэж байна.
URL: