Дорноговь аймгийн сумдад энэ жилийн анхны бороо орлоо


Өнгөрсөн шөнө Дорноговь аймгийн Сайншанд, Дэлгэрэх, Эрдэнэ сумдад энэ жилийн анхны бороо оржээ. Өнгөрсөн өдрийн цаг агаарын ерөнхий температурыг ажиглавал:

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгий, Ховдын баруун, Увс, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнодын хойд, Сүхбаатарын өмнөд, Завхан, Булган, Сэлэнгэ аймгийн ихэнх нутгаар 1-25 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Хөвсгөлийн Ренчинлхүмбэд 25 см, Увсын Малчинд 20 см, Баруунтуруун, Зүүнговь, Баян-Өлгийн Булган, Хөвсгөлийн Цагааннуурт 14-16 см, Увсын Тэсд 12 см, Завханы Тосонцэнгэлд 11см, бусад хэсгээр 1-10 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

Температур их: Өчигдөр өдөр Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -3…-10 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн Бэлчир орчим, Завхан, Идэр, Эг Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -3…+8 градус, Их нууруудын хотгор говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14…+20 градус, бусад нутгаар +8…+14 градус байв.

Температур бага: Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар 1-10 градусаар хүйтэрч  Дархадын хотгороор -18….-23 градус, Увс нуур болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Тэс, Идэр, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр -12…-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…-5 градус, бусад нутгаар -5…-12 градус хоносон байна.

Салхи: 14-ний өдөр: Хүчтэй салхи: Говь-Алтай аймгийн нутгаар: салхины дундаж хурд секундэд 18-21 метр, зарим үед секундэд 20-28 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга,  Ховд аймгийн нутгийн өмнөд хэсгээр салхины дундаж хурд секундэд 16-18 метр, зарим үед секундэд 20-26 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга, Баянхонгор аймгийн нутгийн өмнөд хэсгээр салхины дундаж хурд секундэд 18-24 метр, зарим үед секундэд 19-29 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга, Өмнөговь аймгийн нутгийн хойд хэсгээр салхины дундаж хурд секундэд 19-21 метр, зарим үед секундэд 20-25 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурч шуурч цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн шөнө 0.0 мм ялимгүй цас орсон байна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өнгөрсөн шөнө -12…-14   градус, өчигдөр өдөр +4…+6 градус байв.

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар


URL: