Төлбөрийн тэнцэл нэгдүгээр сард $341 саяын алдагдалтай гарчээ
Төлбөрийн тэнцэл энэ оны нэгдүгээр сард 340.9 сая америк долларын алдагдалтай гарсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Төлбөрийн тэнцэл: Тодорхой хугацаанд эдийн засгийн харьяат болон эдийн засгийн харьяат бусын хооронд хийсэн худалдаа, үйлчилгээ, орлого, урсгал шилжүүлэг, санхүүгийн болон хөрөнгийн урсгалын орлого, зарлагын гүйлгээг нэгтгэсэн статистикийн тайлан бөгөөд дараах 3 бүлгээр нэгтгэн боловсруулдаг.
Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2022 оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 402.7 сая америк долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеэс 350.7 сая америк доллароор буюу 7.7 дахин өсжээ. Уг өсөлтөд,
- Барааны худалдааны алдагдал 251.5 сая америк доллароор,
- Анхдагч орлогын алдагдал өмнөх оны мөн үеэс 60.8 сая америк доллароор өссөн нь голлон нөлөөлжээ.
Зураг 1. Урсгал данс, сая америк доллароор, сараар
Үйлчилгээний худалдааны орлого нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 52 сая америк доллар, зарлага 170.2 сая америк доллар болсон байна. Ингэснээр орлого өмнөх оны мөн үеэс 9 сая америк доллароор буурсан бол зарлага 33.9 сая америк доллароор өссөн гэдгийг мэдээллээ.
Үйлчилгээний худалдааны алдагдал нэгдүгээр сард, өмнөх оны мөн үеэс 42.9 сая америк доллароор өсөж, 118.2 сая америк доллар болов.
URL: