ЗГ: “Гадаадаас Монголд ирэхэд PCR шинжилгээ шаардахгүй болсон”
Монгол Улсын Шадар сайдын тушаалаар 2022 оны гуравдугаар сарын 14-нөөс эхлэн Монгол Улс руу нэвтрэхэд PCR, түргэвчилсэн шинжилгээ хийлгэх шаардлагагүй болжээ.
Гадаадаас ирэх иргэдэд хамаарах заалтууд:
- Монгол Улсад ирээд эрүүл мэндийн хуудас бөглөнө.
- Монголд ирсний дараа нэмэлт шинжилгээ авахгүй,
- Ямар нэгэн хорио тусгаарлалтад орохгүй,
- Монголд улсад орж ирсний дараа хот, хөдөө орон нутагт зорчих, нисэхэд ямар нэг нэмэлт шаардлага тавигдахгүй,
- Бүх хүнийг үнэгүй вакцинжуулалтад хамруулах болон ковидын эмчилгээ хийх боломжтой аж.
URL: