УКРАИН: Гуравдугаар сарын 10. Гол үйл явдлын хураангуй

1646957921622a9561a2ac7- Оросын цэргүүд Украины олон хотыг бүсэлж, энгийн иргэдийн амь нас болон нэн чухал дэд бүтцийг сүйтгэсэн гэж АНУ мэдэгдэв. Мариуполь хотод хүнсний нөөц дуусч байгааг Олон улсын Улаан загалмайн хороо анхааруулав.

- Украйнд АНУ-ын оролцоотойгоор нүүдлийн шувууд, сарьсан багваахайгаар аюултай халдвар, биологийн зэвсгийн тархалтыг судлах лаборатори ажиллаж байсныг ОХУ-ын Цацрагийн болон химийн хамгаалалтын албаны дарга Игорь Кириллов пүрэв гаригийн өглөө мэдэгдэв.

- НҮБ-ын мэдээлснээр, дайн эхэлснээс хойш Украинд 549 энгийн иргэн амиа алдсан байна.

- Орос улс Украин, Оросын хооронд хүмүүнлэгийн коридор нээнэ гэж мэдэгдлээ.

- Туркт болсон Орос, Украины Гадаад хэргийн сайд нарын хэлэлцээ төдийлөн ахиц дэвшилгүй өндөрлөв. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон хэлэхдээ, хэлэлцээрийн үр дүнд удахгүй гал зогсоох магадлал бага байна гэжээ.

- АНУ болон Их Британийн засгийн газар Орос улс хими, биологийн зэвсэг хэрэглэж болзошгүй гэж  санаа зовниж байгаагаа илэрхийлэв.

- Эдийн засгийн шинжээчид хориг арга хэмжээний улмаас Оросын эдийн засаг 15%-иар унана гэж таамаглаж байна.

- Гадаадын хөрөнгө оруулагч компаниуд Оросыг орхиж гарсаар байна.  Пүрэв гарагт Mars, Уолт Дисней, Sony, Universal Music нар ажлаа түр зогсоосноо зарлав.


URL: