ЗЕЛЕНСКИЙ: Хүүхдийн эмнэлэг бөмбөгдөж, ОХУ-ын харгислал хэрээс хэтэрч байна
Мариуполь хотын хүүхэд, төрөх эмнэлгийг Оросын бөмбөгдөлтөд өртөн бүрэн устсан гэж Украины эрх баригчид мэдэгдлээ. Оросын дайралтын улмаас дор хаяж 17 хүн гэмтсэн гэж мэдэгдсэн байна. Энэ тухай Украины Ерөнхийлөгч Зеленский “Эмнэлэг, төрөх эмнэлгийг устгадаг ОХУ гэж ямар улс вэ. ОХУ-ын харгислал хэрээс хэтэрлээ. Украинчуудыг хоморголон устгаж байгаагийн эцсийн нотолгоо боллоо” гэлээ.
URL: