10 сартай хүүхдээ паарнаас уяж орхисноос болж боомилогдож, нас баржээ

10 сартай хүүхдээ паарнаас уяж орхисноос болж боомилогдож, нас баржээ

Тодруулбал, 28 настай эмэгтэй том хүүхдээ сургуулиас авахаар 10 сартай хүүхдээ халатныхаа бүсээр паарнаас уяж үлдээсэн байна. Улмаар ирэх хооронд нь хүүхэд нь бүсэнд орооцолдож, хоолойгоо боомилсон байжээ.

Хэдийгээр яаралтай эмнэлгийн тусламж авсан ч хүүхэд гэмтлээ даалгүй нэг хоногийн дараа барсан байна.

Иймд эцэг эхчүүд хүүхдээ ганцааранг нь гэрт нь үлдээлгүй, байнга хараа хяналттай байлгаж, дагуулж явахыг албаны хүмүүс анхааруулж байна.


URL: