Улсын хэмжээнд байгууллагын дэргэдэх 25 цэцэрлэг ажиллаж байна
2001 онд анхны хувийн цэцэрлэг байгуулагдсан цагаас хойш өнөөдөр 481 хувийн цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх чиглэлд байгууллагын цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжин ажиллаж байгаа юм. Улсын хэмжээнд байгууллагын дэргэдэх 25 цэцэрлэг байна.
Эдгээр байгууллагын 73 салбар бүлэгт 1893 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна. Цаашид цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийг бүрэн хамруулахдаа төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийднэ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Байгууллагын цэцэрлэгийг байгуулахад төрөөс:
- Мэргэжлийн удирдлага
- Нэг хүүхдэд ногдох хувьсах зардал
- Хүүхдийн хоолны зардал
- Мэргэжлийн багшаар хангах, багшийн мэргэжлийг дээшлүүлэх үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэх аж.
URL: