Г.Батбаяр хуульчийн эрхийг хүчингүй болгосон байжээ

batbayar-g

Оюутан эмэгтэй бусад руу кофе асгаж буй бичлэг олны анхааралд орж, шүүмжлэл дагуулаад буй. Тэрхүү эмэгтэйн аав Г.Батбаярыг олны анхаарал татсан гэмт хэрэгт өмгөөлөгчөөр оролцдогоор нь олон ичнээ таньдаг болсон.

Тэгвэл өмгөөлөгч Г.Батбаяртай холбоотой мэдэгдлийг Монголын өмгөөлөгчдийн холбооноос гаргасан байна.

Тус мэдэгдэлд “Ганхүүгийн Батбаярын Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Монголын Хуульчдын Холбооны 2019.12.16-ны өдрийн 35 тоот тогтоол, УДШ-ийн 2020.09.14-ний өдрийн 324 тоот тогтоолоор хүчингүй болгосон.

Дээрх тогтоолыг үндэслэн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчийн 2021.05.03-ны өдрийн А/52 дугаар тушаалаар Г.Батбаярын Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгосныг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.


URL: