ОХУ-ыг дайнаа даруй зогсоохыг шаардсан санал хураалтанд, Монгол Улс “түдгэлзсэн” байр суурь илэрхийлжээ

ОХУ-ыг дайнаа даруй зогсоохыг шаардсан санал хураалт явуулж, Монгол Улс “түдгэлзсэн” байр суурь илэрхийлжээ 

НҮБ-ын Ерөнхий ассамблей ОХУ-ын зүгээс Украин руу цэрэг, дайны ажиллагаа явуулж буйг нэн даруй зогсоох асуудлаар өчигдөр буюу гуравдугаар сарын 2-нд санал хураалт явуулжээ. Санал хураалтад НҮБ-ын Ерөнхий ассамблейн гишүүн орон болох 193 улсын төлөөлөгч оролцсон бөгөөд 141 улс дэмжиж, тав нь эсэргүүцэж, 35 улс түдгэлзсэн байр сууриа илэрхийлсэн байна.

Украины эсрэг явуулж буй Оросын бодлогыг Беларусь, Хойд Солонгос, Сири, Эритрей, ОХУ гэсэн таван улс дэмжиж буй гэж саналаа өгчээ.

Харин Монгол Улс түдгэлзсэн хэмээн санал өгсөн 35 улсын дунд багтаж буй юм. Мөн Гвиней зэрэг 12 улс санал хураалтад оролцохоос татгалзсан байна.

Эх сурвалж: НҮБ


URL: