АНУ стратегийн нөөцөөсөө 30 сая торх нефть гаргана

712-1646187845621ed58581bfc-(1)ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ стратегийн нөөцөөсөө 30 сая торх нефть худалдана гэж тус улсын Эрчим хүчний яам цахим хуудсандаа мягмар гарагт мэдээлжээ.

АНУ-ын Эрчим хүчний яам 30 сая торх нефть худалдах мэдэгдлээ гуравдугаар сарын 2-нд буюу өнөөдөр нийтлэхээр төлөвлөж байгаа аж.
Энэхүү алхам нь “Украины байдлын улмаас зах зээл болон нийлүүлэлтэд үүсээд буй томоохон тасалдлыг шийдвэрлэх”  зорилгоор “Олон улсын эрчим хүчний агентлагийн /ОУЭХА/ гишүүн орнуудтай хамтран стратегийн нефтийн нөөцөөс эхний ээлжинд 60 сая торх газрын тос гаргахад чиглэсэн хамтарсан хүчин чармайлтын нэг хэсэг” гэдгийг мэдэгдэлд цохон тэмдэглэжээ.
Урьд нь Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Хагиуда Коичи мөн нефтийн үнийг бууруулах зорилгоор ОУЭА-ийн гишүүн орнууд дээрх шийдвэрийг гаргасан талаар мэдээлсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг


URL: