Б.Батцэцэг сайд аа, бусадтай харьцуулахаас ичихгүй байна уу

oWueDLPzTA3kouQavmtz

Украины нөхцөл байдал хүндэрч байгаагийн хэрээр тэнд амьдарч, суралцаж буй Монгол иргэдийг татан авах асуудалд ГХЯ болон тухайн орон нутагт буй иргэдийн хувьд зөрүүтэй мэдээлэл өгч байгаа.

Украин дахь оюутнуудын гэр бүлийн төлөөлөл хүүхдүүдээ татан авах ажилд  ГХЯ-ыг хойрго хандаж байна гэж бухимдаж байгаа нь ч аргагүй. ОХУ, Украины хооронд цэргийн үйл ажиллагаа явагдах талаар мэдээлэл цацагдаж эхлэх үеэс суралцагсад буцах тухай ярьж эхэлсэн байдаг.

Гэвч тэдний сургуулиуд тухайн оюутнуудыг эх орон нь албан ёсоор иргэдээ татан авч байгааг бататгах албан бичиг шаардсан байдаг. Гэвч манай улсын холбогдох яам “дайн болохыг батал” гэдэг “хачин” шаардлага тавьсан нь иргэд Украинд гацах нөхцөлийн суурь болсон.

Одоо Харьков хотод цэргийн үйл ажиллагаа идэвхжиж, энгийн иргэдийн хувьд метро зэрэг хоргодох байранд бий.

Товчхондоо тус хотод байдаг Монгол оюутнуудад эсрдэл учраад байна. Гэтэл Гадаад харилцааны яамнаас бусад улс орнууд ч иргэдээ авч чадахгүй байна гэх мэдээллийг түгээх боллоо.

Тиймээс ч тус улсад суралцдаг гадаад оюутнуудын тоог гаргаж, тэднийг эх оронд нь хэрхэн татан авахаар ажиллаж байгааг өөрсдийнхтэйгээ харьцуулж сууна.

Уг нь “байдал амаргүй байна” гэж хэлж, тайлбарлахаасаа өмнө арга хэмжээ авсан бол өнөөдөр Харьковын метронд Монгол оюутнууд хэрхэхээ мэдэхгүй, айдаст автахгүй байх боломж бүрэн байсан.

Харамсалтай нь Гадаад харилцааны сайд болон албатуудынх нь бусдыг үл тоосон харилцаа, хандлагаас болж иргэд хохирч мэдэхээр болчхоод байна.

http://erennews.mn/article/53250


URL: