Хууль бусаар согтууруулах ундаа худалдан борлуулсан 47 зөрчлийг илрүүллээ
Нийслэлийн цагдаагийн удирдах газраас эргүүлийн тусгай арга хэмжээ зохион байгуулжээ.
Энэ хүрээнд шөнийн эргүүлийн хэлтсээс давхардсан тоогоор 258 чиглэлд 516 алба хаагч үүрэг гүйцэтгэсэн байна. 1,262 иргэн, 1,039 тээврийн хэрэгслийг шалгаж бусдын биед гэмтэл учруулах хоёр хэргийг таслан зогсоож, шүүхээс эрэн сурвалжлагдаж байсан гурван хүнийг олж тогтоожээ.
Шалгалтаар, гар дээрээс хууль бусаар согтууруулах ундаа худалдан борлуулсан 47, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15 нийт 62 зөрчлийг илрүүлсэн байна.
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 27 хүнийг ар гэр, асран хамгаалагч нарт нь хүлээлгэн өгч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллажээ.
Эх сурвалж: НЦУГ
URL: