“Алтжин” группийн захирал Г.Алтан таалал төгсжээ

“Алтжин” группийн захирал Г.Алтан өвчний улмаас таалал төгсжээ.

Тэрбээр өнөөдөр буюу гуравдугаар сарын 1-ний өглөө эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаад нас барсан байна.

Г.Алтан, Э.Сүрэн нарын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан ч прокурорын саналаар уг хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан.

Ийнхүү анхан шатны шүүх рүү шилжүүлсэн хэргийг хэлэлцэж амжаагүй байсан юм.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.


URL: