БНХАУ криптовалютын эсрэг авах хатуу арга хэмжээгээ эрчимжүүлэв
БНХАУ дижитал токен ашиглан олон нийтээс санхүүжилт босгох үйл ажиллагааг Эрүүгийн хуулиараа зохицуулдаг боллоо.
Өөрөөр хэлбэл жилийн өмнө хууль бус гэж зарласан криптовалютын зах зээлд хууль сахиулагчдын хяналтын хүрээ тэлж байна. Тус улсын Дээд шүүх пүрэв гарагт хууль бусаар мөнгө босгохтой холбоотой Эрүүгийн хуулийн тайлбараа танилцуулсан юм.
Нэмэлт өөрчлөлтөөр криптовалютаар дамжуулан олон нийтээс санхүүжилт босгохыг хууль бус аргуудын жагсаалтад оруулсан байна. Хууль бусаар олон нийтээс мөнгө татсан нь тогтоогдсон этгээдэд 10-аас дээш жилийн хорих ял оноохоор тусгажээ.
Ж.Эрдэнэчулуун | @erdenechuluunJ
Bloomberg Tv
URL: