“Toyota Motor” Япон дахь 14 үйлдвэрийнхээ үйл ажиллагааг түр зогсоолоо

 1-18

“Toyota Motor” корпорац Япон дахь үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг түр хугацаанд зогсоолоо.

“Toyota Motor”-ийн нийлүүлэгч “Kojima Industries Corporation”-ийн дотоод сүлжээнд доголдол үүсээд байгаа аж. Металл, хуванцар болон электрон эд анги үйлдвэрлэгч тус компани дотоод сүлжээнд гаднын хүн нэвтэрсэн гэсэн нотолгоо илрүүлсэн байна.

Үүнтэй холбоотойгоор дэлхийн тэргүүлэх автомашин үйлдвэрлэгчдийн нэг “Toyota Motor” кибер халдлагаас сэргийлэн Япон дахь 14 үйлдвэрээ түр хаагаад байна.

Ж.Эрдэнэчулуун | @erdenechuluunJ

Bloomberg Tv


URL: