МҮБХ: Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарыг эсэргүүцэн барилдаагүй бөхийн эрхийг гурван сараар хасна
Даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нараас допинг илэрсэн тул барилдах эрхийг нь 11 сараар хасаж тэдний шийтгэлийн хугацаа дуусаад хоёр сар болсон байна.
Н.Батсуурь, Р.Пүрэвдагва харцага цолны хүндэтгэл үзүүлэх барилдаанд оролцох гэж очсон боловч зарим бөхчүүд эсэргүүцэн тэднийг барилдуулаагүй. Улмаар цагаан сарын барилдаанд мөн зодоглоогүй. Шийтгэлээ хүлээсэн ч зарим бөхчүүд эсэргүүцэн барилдаанууд цуцлагдаж байгаа нь үндэсний бөх сонирхогчдыг талцуулаад байв.
Монголын үндэсний бөхийн холбооноос аймгийн цолтой 17 бөх 2022.01.16-ны барилдааныг зохион байгуулахад саад учруулсан үйлдэлд хатуу анхааруулж цаашдын барилдаануудад бүртгүүлсэн ч хүндэтгэх шалтгаангүйгээр барилдаанд оролцохгүй, барилдах бөхчүүдэд саад учруулбал тухайн бөхийн барилдах эрхийг гурван сарын хугацаагаар хасахыг мэдэгдлээ.
URL: