Газрын тосны үнэ $100 давснаар инфляцын “шок” улам хүндрэхээр байна

164575733462184396bcb32Газрын тосны ханш 2014 оноос хойш анх удаа 100 ам.доллар давсан нь дэлхийн эдийн засагт давхар цохилт болохоор байна. Учир нь инфляцыг улам хөөрөгдөж, эдийн засгийн төлөвийг улам муутгах эрсдэлтэй юм.

АНУ-ын Холбооны Нөөцийн банк болон бусад Төв банкнууд сүүлийн хэдэн арван жил үзэгдээгүй инфляцын дарамтыг зөөлрүүлэхэд анхаарч байгааг дурдах хэрэгтэй. Үнэ өсөх нь эрчим хүч экспортлогчдод сайн талтай гэж байгаа ч газрын тосны эдийн засгуудад үзүүлэх нөлөө өмнөх шигээ байхаа больсон юм. Дэлхийн ихэнх улс оронд сөрөг нөлөө гарахаар байна. Компаниуд болон хэрэглэгчдийн хувьд зардал өсөж, худалдан авах чадвар буурна гэсэн үг юм. “Bloomberg Economics”-ийн тооцооллоор эрчим хүч импортлогчид болох БНСУ, БНЭУ, Японд хамгийн хүнд тусаж магадгүй байгаа аж.

“JPMorgan”-ийн анхааруулж байгаагаар газрын тосны үнэ 150 ам.доллар болж өсвөл дэлхийн эдийн засгийн өсөлтийг бараг зогсоохоор хэмжээний нөлөөтэй байхаар байна. Мөн инфляц улам хөөрөгдөнө. Өдгөө дэлхийн дахинд эрчим хүчний 80 гаруй хувийг газрын тос, нүүрс, байгалийн хий зэрэг шатах түлшнээс гарган авч байгаа юм.

Эдгээрийг багцлаад аваад үзвэл үнэ нь жилийн өмнөхөөс 50 гаруй хувиар өсөөд байгааг “Gavekal Research” мэдээлж байна. Олон Улсын Валютын Сангийн тооцооллоор хөгжиж буй орнуудын инфляц энэ онд 5.9 хувьтай байхаар байгаа юм.

                                                                  Эх сурвалж: BloombergtvMongolia


URL: