137 хүн амиа алдав, Путины түрэмгийлэл, АНУ-ын шинэ хориг арга хэмжээ
ОХУ-ын цэрэг Украинд халдан довтолж эхэлснээс хойш болж өнгөрсөн нөхцөл байдлын хураангуйг хүргэж байна.
- Оросын арми Украин руу бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлж тус улсын хойд, өмнөд, зүүн урд хэсгээс нь довтолж байна.
- Украины ерөнхийлөгч Зеленский энгийн иргэд болон цэргүүд нийлсэн 137 хүн амиа алдсан тухай мэдээллээ.
- Одоогийн байдлаар нийслэл хот Киев болон бусад бүсүүдээс нийт 100,000 мянган хүн дүрвэн гарсан тухай НҮБ мэдээлэв.
- Түүнчлэн хагас сая хүн амьдардаг Мариупол боомт хотод дэлбэрэлт болсон тухай мэдээллүүд гарч эхэллээ.
- Дэлхийн хамгийн аймшигт цөмийн дэлбэрэлт болсон Чернобылийн цогцолборыг Оросууд хяналтандаа авав.
- ОХУ-ын эсрэг банкуудын хөрөнгийг царцаах шинэ хориг арга хэмжээ авч буйгаа Их Британи, АНУ зарлав.
- Ерөнхийлөгч Путин “Орос улсыг хамгаалах арга үүнээс өөр байхгүй” гэв.
- АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден хэлэхдээ “Путины түрэмгийлэл Орос улсад үлэмж их хохирол учруулах болно” гэлээ.
URL: