Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг нэг сарын хугацаанд цагдан хорилоо
Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатад цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр ирүүлжээ. Уг саналыг хянан хэлэлцэх явцад өмгөөлөгч шүүгчээс хоёр удаа татгалзаад байсан юм.
Улмаар энэ сарын 23-ны өдөр эрүүгийн яллагдагч Н.Мөнхбатыг эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дэх зүйлийн нэг дэх хэсгийн 1.3-т заасан гэмт хэрэг үйлдэж болзошгүй үндэслэлээр 2022 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
URL: