Банк бустай холбоотой маргаан 15,2 хувиар өсчээ
Иргэний хуулиар шийдвэрлэж байгаа маргааны дийлэнх хувийг гэрээ, үүрэгтэй холбоотой маргаан эзэлж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар шийдвэрлэж буй маргааны дийлэнх хувийг ажилласан жил тогтоосон маргаан эзэлж байгаа ажээ.
Гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэж буй маргаан 0.9 хувиар буурсан ч гэрлэлт цуцлуулсан маргаан 3.6 хувиар өссөн байна. Иргэний хэрэг маргаан 14.3 хувиар буурсан ч тайлант хугацаанд зарим хэрэг маргаан өссөн. Тухайлбал, худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой маргаан 7,871 хэрэг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оноос 303 хэргээр буюу 4 хувиар өссөн.
Банк, банк бус санхүүгийн байгууллагаас олгох зээлтэй холбоотой маргаан өссөн дүнтэй байна. Тухайлбал, банкнаас олгох зээлтэй холбоотой 3,582 хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оноос 22.8 хувиар, банк бус санхүүгийн байгууллагаас олгох зээлтэй холбоотой 3,006 хэргийг хянан шийдвэрлэсэн нь 15.2 хувиар өссөн байна.
Тайлант хугацаанд зээлийн гэрээний маргаан 16.3 хувиар буурсан. 411 газрын маргааны хэрэг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оноос 18.4 хувиар, төрийн албаны маргаан 33.3 хувиар өссөн. Тус маргааны 60-70 хувийг ажлаас үндэслэлгүй халагдсан маргаан эзэлж байна.
Шүүхээс өмнөх онд 31.2 тэрбум төгрөгийг төрийн санд оруулахаар төлөвлөсөн байна.
URL: